| |
|
"Компанийн зорилго нь зөвхөн мөнгө олох биш, харин нийгэмд хувь нэмэр оруулах, бүх талын оролцогчдод үнэ цэнэ бүтээх явдал юм." - Ларри Финк | | ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛ |
 | МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
Монгол улсын хувьцааны зах зээлийг төлөөлөх ТОП-20 индекс өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржийн ТОП-20 индекс 48,606.22 нэгжид хүрч 0.32 хувийн өсөлттэй хаагдлаа.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны эхний 5 сард 259.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Тодруулбал, нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2025 оны эхний 5 сард урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.3 (10.6%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.4 (11.3%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 11.0 их наяд төгрөгт болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 259.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 15.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 97.6 (0.6%) тэрбум төгрөгөөр буурлаа. Үүнд уул уурхай олборлолт 553.4 (4.6%) тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний 5 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 553.4 (4.6%) тэрбум төгрөгөөр буурахад чулуун болон хүрэн нүүрс олборлолт 1.7 (23.7%) их наяд төгрөг, газрын тос олборлолт 73.0 (14.9%) тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь голлон нөлөөлсөн байна.
АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - АНУ-ын хувьцааны зах зээлийг төлөөлөх индексүүд Ойрхи Дорнод дахь хурцадмал байдалтай холбоотой олон мэдээллийн дунд өнгөрөгч 7 хоногт хүчтэй савлалаа. Гэсэн хэдий ч 7 хоногийн өөрчлөлтийг авч үзвэл голлох индексүүд өөрчлөлт багатай байлаа. АНУ-ын зах зээл Пүрэв гарагт "Juneteenth" баярын өдрийг тохиолдуулан амарсан.
- Холбооны нөөцийн сангийн ээлжит мөнгөний бодлогын хурлаар бодлого тодорхойлогчид бодлогын хүүг 4.25 - 4.50 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэ нь төв банк 4 дэх удаагийн хурлаараа бодлогын хүүг өөрчлөлтгүй хэвээр үлдээж байгаа тохиолдол болж байна. Бодлого тодорхойлогчдын 2-р улирлын эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн ирээдүйн төсөөллийг холбогдох тайлангаас харвал төв банк 2025 онд дахин 2 удаа бодлогын хүүгээ бууруулах төсөөлөлтэй байна.
- АНУ-ын жижиглэн борлуулалтын дүн 5-р сард сарын өмнөх үеэс 0.9 хувь буурсан үзүүлэлттэй гарлаа. Энэ нь дийлэнх шинжээчдийн таамаглалтай харьцуулахад хүлээлтэд хүрээгүй үзүүлэлт юм. Үүний шалтгаан нь автомашины борлуулалт буурсантай холбоотой юм. 3-р сард автомашины татвар өсөх хүлээлт өндөр байсан тул тус сард автомашины боруулалт огцом өссөн.
ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ
- Ойрхи Дорнод дахь хурцадмал байдлын улмаас Европын хувьцааны зах зээлийг төлөөлөх голлох индексүүд өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, STOXX 600 индекс 1.54 хувь, FTSE 100 индекс 0.86 хувийн тус тус бууралттай хаагдлаа.
- Английн төв банк дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал болон инфляцынн дарамтыг дурдаж бодлогын хүүг 4.25 хувьд хэвээр үлдээлээ. Саналын эрхтэй бодлого тодорхойлогчид 6-3 санал хураалтаар бодлогын хүүг хэвээр үлдээлээ. Швейцарын төв банк инфляцын дарамт багасаж, Швейцар франк хүчтэй байгааг харгалзан үзэж бодлогын хүүгээ 0.25 хувиар бууруулж 0 хувь болголоо.
- Евро бүсийн гадаад худалдааны тэнцэл 4-р сард 19.3 тэрбум еврогийн ашигтай гарлаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 39.1 тэрбум еврогийн ашигтай гарч байсантай харьцуулахад эрс буурсан үзүүлэлт болж байна. Сонирхолтой нь гадаад худалдааны тэнцэл 3-р сард 60.1 тэрбум еврогын ашигтай гарсан нь дээд амжилт болсон бөгөөд энэ нь хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүд АНУ-ын татварын бодлого шинэчлэгдэхийн өмнө худалдан авалтаа урьдчилан хийсэнтэй холбоотой байлаа.
ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ
- Япон улсын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт өсөлттэй байлаа. Тодруулбал, Nikkei 225 индекс 1.50 хувь, TOPIX индекс 0.54 хувийн тус тус өсөлттэй байлаа. Өнгөрөгч 7 хоногт иений ханш ам.долларын эсрэг бага зэрэг суларлаа. Япон улсын төв банкны 6-р сарын 16-17-д болсон мөнгөний бодлогын хурлын шийдвэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлаа.
- Япон улсын төв банк мөнгөний бодлогын ээлжит хурлаараа бодлогын хүүгээ 0.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Мөн Японы Засгийн газрын бонд худалдан авалтыг удаашруулж магадгүй гэх дохио өглөө.
- Олон улсын худалдааны G7 уулзалт дээр АНУ ба Япон улс нар харилцан тохиролцоонд хүрсэнгүй. АНУ 7-р сарын 9-нд харилцан тохиролцсон тарифуудыг дахин өндөр түвшинд шилжүүлэх буюу Япон улсын импортын тарифыг 10 хувиас 24 хувь болгож өсгөх юм.
БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ - БНХАУ-ын хувьцааны зах зээл өнгөрөгч 7 хоногт уналттай байлаа. Тодруулбал, Shanghai Composite индекс 0.51 хувь, CSI 300 индекс 1.17 хувийн тус тус уналттай хаагдлаа.
- БНХАУ-ын жижиглэн борлуулалтын дүн 5-р сард жилийн өмнөх мөн үеэс 6.4 хувь өссөн үзүүлэлттэй гарлаа. Энэ нь 2023 оны 12-р сараас хойших хамгийн хурдтай өсөлт юм. Дийлэнх шинжээчид тус өсөлтийг АНУ-БНХАУ хоорондын худалдааны бодлого тодо
|
|
|
| БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ |
Монгол улсын Засгийн газраас арилжаалсан эрсдэл бага ам.долларын бондуудын эзэмших хугацааны 1 жилийн өгөөж дуусах хугацаанаасаа хамаарч ам.долларын 5.81 хувиас 7.17 хувийн хооронд байна.
Компанийн бондууд дундаас Монголын ипотекийн корпорацийн бондын өгөөж 12.0 хувь, Худалдаа Хөгжлийн Банкны бондын өгөөж 10.26 хувь буюу хамгийн өндөр өгөөжтэй арилжаалагдаж байна.
Харилцагч та дараах бондууд болон АНУ-ын Засгийн газрын бондод Ти Ди Би секьюритис ҮЦК-иар дамжуулан хөрөнгө оруулах боломжтой. |
 |
Дэлгэрэнгүй |
| МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН МЭДЭЭ |
 | "АРД САНХҮҮГИЙН НЭГДЭЛ" ХК ӨӨРИЙН КОМПАНИЙН 4,335,026 ШИРХЭГ ХУВЬЦААГ ХАЛААСАЛЛАА
2025.06.18
“Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 25/15 тоот тогтоолоор нийт 12,658,754,800 төгрөг хүртэлх үнийн дүнтэй тэнцэх компанийн хувьцааг олон нийтээс эргүүлэн худалдан авах шийдвэр гаргасан.
Улмаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК “Ард Санхүүгийн Нэгдэл” ХК-ийн хувьцаагаа эргүүлэн худалдах хүсэлт гаргасан нэр бүхий хувьцаа эзэмшигчдийн жагсаалтын дагуу өмчлөх эрхийн шилжүүлгийн гүйлгээг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.
Компанийн нийт гаргасан хувьцаа 28,614,263 ширхэг байсан ба үүнээс эргүүлэн худалдан авсан буюу халаасалсан хувьцаа 4,335,026 ширхэг болжээ.
Дэлгэрэнгүй | |
|
|
|
Товхимлыг бэлтгэсэн: С. Зоригт /Дилер/
Мэдэгдэл: Энэхүү /мэдээлэл, судалгаа/ нь “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-ийн нэрийн өмнөөс зөвхөн өөрийн үйлчлүүлэгчид /харилцагчид/-д мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэгдсэн ба энэ нь аливаа нэг хөрөнгө оруулалтын зөвлөгөө болон аливаа санхүүгийн хэрэгслийг худалдах, худалдан авах санал биш болно. Судалгаа /хэвлэл/-г бэлтгэх үеийн байдлаар түүнд агуулагдаж буй мэдээллийн үнэн бодит байдлыг хангах талаар шаардлагатай ажиллагааг хийсэн бөгөөд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК нь мэдээллийн үнэн бодит байдалд баталгаа гаргахгүй. Энэхүү мэдэгдэлд агуулагдaж буй мэдээллийг үйл ажиллагаандаа шууд болон шууд бус байдлаар ашигласнаас үүдэн аливаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учирсан хохиролд “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК хариуцлага хүлээхгүй болно.
| "Ти Ди Би Секьюритис ҮЦК" ХХК
Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19 +976 7010-0261 | |
|
|
|
|